Орчин цагийн нүүдэлчдийг бэлтгэх “Кампер” хөдөлгөөнт зуслан Монголд анх удаа үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. 14-17 насны 100 хүүхдийг 10-тын зохион байгуулалтаар баг болгон хувааж 14 хоногийн хугацаанд зургаан цэгээр отоглон явах юм.
Ялгаатай газруудаар отоглон явахын учир нь Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт тогтоцуудтай танилцаж, төсөөлснөөс ч олон тооны ургамал, амьтдыг танин мэдэж, газар зүй, одон орны суурь мэдлэгээ сэргээн, нүүдлийн соёлыг биетээр мэдрэхэд оршино. Өсвөр насны хүүхдүүдэд дассан орчноосоо өөр газарт шинэ сорилтуудын өмнө биеэ даах, өөрийгөө танин мэдэх, баг болон хамтарч ажиллах, манлайллын ур чадварт суралцах боломжийг олгох нь энэхүү хөдөлгөөнт зуслангийн гол зорилго юм.
Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахын тулд харьяа нутгийн удирдлага, төрийн байгууллагууд дэмжлэг үзүүлж, мэргэжлийн багш, сэтгэл зүйч, эмч зэрэг олон жилийн туршлагатай баг бүрэлдэхүүн хамт аялна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 75099966