Дэлгэрэнгүйг дээрх лайваас үзнэ үү!
Дунд гол үерлэснээс үүдэн баригдаж дуусаагүй “Авлига хороолол” усанд автжээ.
Бид Дунд гол орчмоос сурвалжилга мэдээлэл бэлтгэх үеэр Усны байрилга байгууламжийн газраас дараах мэдээллийг авлаа.
Ингэхэд, “Яг одоо бол үерийн нөхцөл байдалтай л байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдэг нь болоод байна. Улаанбаатар хотыг усанд алдах аюул тун ойрхон байна. Анхнаасаа нийслэл хот маань 500 мянган хүнд зориулсан бүтээн байгуулалттай. Энэ олон барилга баригдахаар барилгын гадаргуйн ус буюу дээврийн ус яаж зайлах шийдэл байхгүй. Үүний улмаас голын голдирол өөрчлөгдөнө. Дунд гол орчмын далан дагаж барилга барих, шугам сүлжээ явуулах, хөндлөн цахилгааны кабель явуулах зэргээс байгаа үерийн далан өөрчлөгдөнө. Үүнээс болж энэ нөхцөл байдал үүсэж байгаа юм” гэв.