БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ Грек Улсын иргэн Евгения Фаразаг Монгол Улсыг Грек Улсад сурталчилж хоёр Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулж буйд талархал илэрхийлж Монгол Улсын “Аялал жуулчлалын элч”-ээр томиллоо.
Грек Улсын иргэн Евгения Фараза нь 2019 оноос хойш Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газарт Хамтын ажиллагааны хэлтсийн Хөтөлбөрийн менежерээр ажилладаг ба энэ хугацаанд 17 аймгийн бүх сумдаар зочилж, Монгол орны баялаг түүх, соёл, нүүдэлчин уламжлалтай танилцсан байна. Мөн Монгол, Грек Улсын ижил төстэй зүйлд тулгуурлан хоёр орны иргэд хоорондын харилцах гүүр болон ажиллаж иржээ.
Мөн Монголд байх хугацаандаа Улаанбаатар хотноо Грек Улсын өдөрлөг, Монголын эко бараа бүтээгдэхүүнүүдийг өөрийн Улсдаа танилцуулах өдөрлөг зохион байгуулж байв. Түүнчлэн Грекийн иргэдэд Монгол Улсын тухай мэдээ мэдээллийг тогтмол хүргэдэг ба Монголд зочлох арга хэмжээний тухай өөрийн цахим хуудастаа нийтэлдэг гэв.
Эх сурвалж:БОАЖЯ