Нүүрсний хэрэгт УЕПГ-аас хэд хэдэн мөрдөн байгууллагуудтай хамтран ажлын хэсэг байгуулж ажиллажээ. Үүнд 62 мөрдөгч, зургаан прокурор хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаас 24 бүртгэлтийн хэрэг, 18 нь мөрдөн байцаалтын хэрэг байгаа талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал мэдээллээ.
Мөн 58 хүнд холбогдох 7 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Одоо прокурорын хяналтад 26 холбогдогчтой нэг хэрэг байна. Улстөрд нөлөө бүхий 7 этгээдийг шалгаж байгаа юм.
Түүнчлэн БЗС-гийн асуудлыг шалгаж байна. Энэ хүрээнд 1997-2023 оны хооронд гадаадад суралцсан 369 оюутанд олгосон 230 тэрбум төгрөгийн зээл, тэтгэлэг, 941 суралцагч зээлээс хэрхэн, яаж, ямар шалгуураар чөлөөлөгдсөн үндэслэл, улстөр, бизнес, урлаг соёлын нэр нөлөө бүхий хүмүүс, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл тэтгэлэг журмын дагуу олгосон эсэхийг хянаж байна. Мөн сургалтын мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, мөнгө угаасан эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж