Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
- “Зөвшөөрлийн нэгдсэн сангийн мэдээлэл, түүнийг бүрдүүлэх, уг санд зөвшөөрлийг бүртгэх, лавлагаа, мэдээлэл өгөх” журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох хүрээнд хэрэгжүүлсэн бэлтгэл арга хэмжээ,
- Монгол Улс дахь эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар,
- ““Цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- 2023 оны хаврын тариалалтын урьдчилсан дүн,
- Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 50 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.