Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалын багт сөрөг хүчний зарим гишүүн багтсан юм. Бээжин хотноо болсон хоёр улсын хөрөнгө оруулалтын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас тодруулга авлаа.
Тэрбээр “Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал цар тахлын дараа, улс орнуудын геополитикийн хуваагдал бий болсон чухал цаг үетэй давхцаж байна. Мөнхийн хөрштэйгээ шинэ нөхцөл байдалд, эдийн засаг, аялал жуулчлал, уул уурхайн салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээг амжилттай хийлээ. Хөрөнгө оруулалтын чуулганд л гэхэд Монгол, Хятадын бизнесийнхний олон төлөөлөл оролцлоо. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг хөндөж, хариуцлагатай уул уурхай, харилцан бие биенээ хүндэтгэсэн, хамтарсан ашигтай нөхцөл байдлыг түлхүү анхаарсан айлчлал боллоо.
Уул уурхай, дэд бүтцийн салбарт шинэ нөхцөлд таарсан хөрөнгө оруулалтуудыг татаж, хоёр орны төрийн бодлогын бичиг баримтууд зурагдсанд олзуурхаж байна. Хоёр улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх асуудлыг хөндөж чадлаа. Хоёр орны аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлогын хэмжээнд бодлогын бичиг баримтуудыг үзэглэсэн үр дүнтэй айлчлал боллоо гэж дүгнэхээр байна.
Гадаад худалдааны салбарт ахиц гаргах, тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүнийг харилцан ашигтай арилжаалах, төмөр зам, дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулагчдыг татах шинэ бодлогыг хэрэгжүүлэх зарчмын асуудлыг хөндсөн гэж бид ойлгож байгаа. 2023 онд багтааж, төмөр замын төслүүд болон бусад төслүүд урагшлахаар болсон нь энэ удаагийн айлчлалын бодит үр дүн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.