УИХ-ын дарга Г.Занданшатар АТГ-т 2022 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ дараах байдлаар гаргажээ.
Өөрийн нийт орлого – 58 сая
Гэр бүлийн гишүүдийн орлого – 268 сая
1 тэрбум 175 сая төгрөгөөр үнэлэгдэх Нийтийн орон сууц – 1, зуслангийн байшин – 1
80 сая төгрөгөөр үнэлэгдэх машинтай / Суудлын жижиг машин,Nissan, Murano- 1/
Мал: Байхгүй
Үнэт эдлэл: 130 төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй
Газар: 4,9 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай / Эзэмших-699м2-1/
Хадгаламж: 112 сая төгрөгийн хадгаламжтай
Зээл: 130 сая төгрөгийн зээлтэй
Хувьцаа эзэмшдэг компани: Монитор консалтинг групп ХХК, Нэгүн кашмер ХХК ХХК, Монголиан Силикон Валлей ХХК / 100%, 49%, 30% тус тус эзэмшдэг/
УИХ-ын дарга Г.Занданшатарын 2022 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээс харахад, түүний зээлийн хэмжээ буурчээ. Тэрээр 2021 онд 220 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлж байжээ. Мөн орлого нь 2 сая төгрөгөөр, хадгаламж нь 2021 оныхоос 3 сая төгрөгөөр буурсан байна. Мөн 2021 онд гадаадын банкинд 2,8 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2022 онд 0 төгрөг гэж мэдүүлжээ. АТГ түүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг “Шинэчлэхдээ их хэмжээний өөрчлөлт оруулсан” ангилалд багтаасан байна.