Хэнтий аймгийн иргэн Г.Төрболд хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр Хэнтий аймгийн шүүгч, прокурорууд шударга бусаар шийдвэр гаргасан гэж үзэж байгаа юм.
“Манай аав 2 жил, ээж минь 2,6 сар хорил ял явлаа. 8 ишигний хэргээр буруутгасан. Бид мал хулгайлаагүй. Үрж устгаагүй. Айлын хонь нийлснээс энэ хэрэг болсон. Гэтэл мал хулгайлсан гэж гүтгэсэн. Биднийг зориуд ялгаварлан гадуурхаж ялласан гэж харж байна. Ээжийг минь хөхнөөсөө гараагүй, нялх дүүгээс минь салгаад явлаа. Хэнтий аймгийн шүүгч, прокуроруудад үнэхээр гомдолтой байна. Бид суулт зарлана. Ард нь 80 настай эмээ, дүү нар маань үлдлээ. Мал хулгайлаад, айл хохироочихсон бол бид гомдоллоод суухгүй шүү дээ. Аав, ээж хоёрыг хоригдсоноос хойш бүтэн нойртой хоносонгүй” гэлээ.
Нэмэлт: Өрөг.мн сайтын редакц хэвлэлийн хурал зарласан иргэн, Г.Төрбөлдөөс дахин тодруулга авсан. Өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр андуурч ярьсан байна. Ээж маань 2,6 сар биш, 2,6 жилийн хорих ял аваад байна" гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.