Ази, Европыг холбосон торгоны зам буюу “Бүс ба зам” төслийн хүрээнд Хятад улсын аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцжээ.
Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд БНХАУ-ын Бээжингийн Гадаад, соёл худалдааны нийгэмлэгийн тэргүүн Пан Чин Лин, албаны хүмүүсийн хамт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзав.
Монгол Улсын Засгийн газраас 2023 онд “НЭГ САЯ” жуулчин хүлээн авах арга хэмжээний хүрээнд БНХАУ-аас 400.000 жуулчин хүлээн авах зорилт тавин ажиллаж байгаа ба уг асуудалд дэмжлэг үзүүлэх, Монгол, Хятадын аялал жуулчлалын компаниудын хоорондын уялдаа холбоог дэмжиж хамтран ажиллахаа БНХАУ-ын Бээжингийн Гадаад, соёл худалдааны нийгэмлэгийн тэргүүн Пан Чин Лин илэрхийлэв. Түүнчлэн торгоны зам буюу “Бүс ба зам” төсөл нь хоёр Улсын аялал жуулчлалын салбарт шинэ харилцаа эхлүүлэх боломж гэдгийг хоёр тал онцоллоо.