2028 он гэхэд Өмнөд Солонгосын хоёр дахь том хот болох Пусан хотод сурагчдад К-поп болон холбогдох чадварын чиглэлээр дагнасан ахлах сургууль нээгдэнэ гэж тус хотын боловсролын удирдлагууд мэдэгдлээ.
Тус сургууль нь K-поп хамтлагийн туршлагатай багш нараар хоолой, бүжиг, ая зохиох, дуу бичих хичээлүүдийг заана. Олон улсын сурагчид мөн өргөдөл гаргах эрхтэй болно гэж Пусан хотын боловсролын асуудал эрхэлсэн захирал Ха Юн Су албан ёсны мэдээлэлдээ дурджээ. Барилгын ажил 2027 оны 1-р сард эхлэх бөгөөд 2028 оны 3-р сард сургууль үүд хаалгаа нээхээр төлөвлөж байна. "Сургууль төлөвлөлтийн эхний шатандаа байгаа" гэж Пусан хотын албаны хүн мөн мэдээлсэн байна. Эрх баригчид тус сургуульд ажлын хэсэг байгуулахаар төлөвлөж байгаа аж. Хэмжээ, сургалтын хөтөлбөр зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг дараа нь шийднэ гэнэ. Хэрэв хэрэгжвэл Пусан дахь К-поп урлагт зориулсан анхны улсын сургууль болно.