Байдены заxиргaa бүрэн эрxийнxээ xугацаанд Украины өрийг тэглэxийг эрмэлзэж байна
1990-ээд оны загварын “бэлгэ тэмдэг” болсон загвар өмсөгч Наоми Кэмпбелл 53 насандаа хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа. Тэрбээр инстаграм хуудаснаа “Бурхнаас ирсэн жинхэнэ бэлэг” гэж хуваалцжээ. Түүний дөнгөж төрсөн хүүхэд хүү гэхээс өөр мэдээлэл одоохондоо байхгүй байна. Тэрбээр мөн 2021 онд анхны хүүхдээ төрүүлсэн ба охин гэхээс өөр мэдээлэл одоог хүртэл байдаггүй билээ. Инстаграмдаа оруулсан зурагт нь хоёр хүүхдийнх нь гар бие биенээ барьсан байгаа нь харагдаж байна. Алдарт загвар өмсөгч “Ээж болоход хэзээ ч оройтохгүй” гэсэн юм. Наоми Кэмпбелл хувийн амьдралаа олны нүднээс ихээхэн далд байлгадаг нэгэн билээ.