Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дүрэмд дараах өөрчлөлт орох болсон талаар мэдээллээ.
Үүнд: Бөхчүүдийн ам авах явцыг ил тод болгож, цахимд шилжүүлнэ.
-Дөрвийн даваа дуусмагц тавын давааны ам авхуулсны дараагаар завсарлана.
-Нэг бөх таван минутад багтааж ам авна.
-Ам авахдаа утсаар ярихыг хориглоно.
-Өмнө нь зөвхөн Дархан аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлдэг байсан бол аварга цолтой бөхөд хүндэтгэл үзүүлнэ.
-Монгол туургатны тухайлбал, Тува, Өвөр Монгол, Буриад зэрэг бөхчүүд төрийн наадамд зодоглож болно.
-Бөхийн цолыг дуудахдаа харьяалагдах спорт хороо, нутаг ус, цолоос гадна ганцхан ивээн тэтгэгчийг дуудуулна.
-Идэвхээр барилдааныг үнэлэх дүрэм хэвээр үйлчилнэ. Үндсэн барилдаан 40 минут байна.