БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ БНХАУ-ын аялал жуулчлалын салбарын тэргүүлэх чиглэлийн 20 аж ахуйн нэгжийн 22 төлөөлөлтэй Монголын аялал жуулчлалын салбарт шинээр нэвтэрч буй арга хэмжээний тухай мэдээлэл өгөв. Тухайлбал “WeChat” апп-аар төлбөр төлөх, худалдан авсан барааны НӨАТ-ыг 100 хувь буцаан олгох, хил орчмын аялал жуулчлалд зориулан 72 цагийн виз олгодог зэргийг дурдлаа.
Түүнчлэн Монгол Улсад “Монгол – Хятад” аялал жуулчлалын форумыг зохион байгуулах санал гаргаж, хамтран ажиллаж манай орноор аялахыг урив.
Хятадын талаас таатай мэдээлэл хүргэж буйд талархал илэрхийлж, Бээжин хот нь 800 жилийн түүхтэй Хятадын их гүрнүүдийн эхлэл юм. Манай хоёр Улс нь уул усаараа холбогдон хиллэхээс гадна түүхээрээ ч бас холбогддог. Тухайлбал Хубилай хаан газар тариаланг эрхэмлэж бидэнд сургаж, өвлүүлсэн байдаг. Юань гүрний хоол, зан үйл, хувцасны соёлыг хадгалж буй уламжлал одоо ч Бээжинд бий. Тиймээс тэнгэрт дүүлэх хараацай хязгааргүйгээр дээшээ нисдэг шиг монгол Улсад манай иргэд амар тайван хязгааргүйгээр аялдаг болохыг хүсье гэв.
Уулзалтад Монголын аялал жуулчлалын 10 орчим компанийн төлөөлөл оролцож B2B уулзалт хийж мэдээлэл солилцлоо. Хятадын талаас дараах компаниуд оролцов.
China tourism group North China Region
CTG Travel service corporation Ltd
China Gaund Tourism group
Ctrip international Travel service
UTour Group Co.,Ltd
Tuniu Tour
China Youth Travel Service Aoyou Ltd
China Comfort tourism Group
China Railway Travel service
China Peace Travel service
Joyu Lvmama Group
BTG international Travel& Tour Co.,Ltd
Beijing Zhong Yuan Travel Service Co.Ltd
Capital China Travel Group Corporation
Liao Ning Comfort international Travel Co.Ltd
Beijing SITA international travel Agency
Beijing Cuiwei international tourism group
Beijing Haikun World International Travel Service
Beijing Best Tour Co.Ltd
ЭХ СУРВАЛЖ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨГЖЛИЙН ТӨВ