Угандагийн нийслэл Кампала дахь сүмд "бэлгийн цөөнх бол наманчлах ёстой нүгэл" гэдгийг хатуу тунхаглаж, энэ нь "Бурханы тушаал"-д харшлах болно гэж зарласан нь тус улсыг гей хүмүүст хамгийн “харшилсан” улс болоход хүргэлээ. Энэ сэдэв нь Угандагийн сүмүүд дэх номлол, ярилцлагын нийтлэг сэдэв болсон байна.
Нэн ялангуяа, тус улсад бэлгийн цөөнхийн эсрэг хууль өнгөрсөн сард батлагдсанаас хойш нөхцөл байдал улам хүндэрчээ. Уг хууль нь Уганда дахь бэлгийн цөөнхийн гэрлэлтийг хуулиар хориглож, тэдний аливаа үйлдлийг бүх насаар нь хорих ялаар шийтгэж, насанд хүрээгүй эсвэл бусад эмзэг бүлгийн хүнтэй бэлгийн хавьталд орох, ХДХВ-ийн халдвартай үед бэлгийн харьцаанд орсон бол цаазаар авах ял оноохыг уриалсан юм.
Энэ хууль батлагдсан даруйд олон улсын хүний эрхийн байгууллага, актитвимтүүд ихээр шүүмжилсэн. Хүний эрхийг маш бүдүүлгээр зөрчиж, дээд түвшинд үүнийг хүлээн зөвшөөрч байгаа нь орчин цагийн нийгмээс хэдэн зуун жилээр хоцрогдсон үйлдэл гэдгийг хэвлэлүүд онцолж байна.