Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос нэгдсэн мэдээлэл өнөөдөр өглөө.
Тодруулбал баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааны үзвэрийн тасалбар, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт байх авто зогсоолд байрлах автомашины зогсоолын зөвшөөрлийг хоёр дахь жилдээ цахимаар олгохоор болжээ.
Иргэд долдугаар сарын 1-ний 11:00 цагаас эхлэн enaadam.mn сайтад нэвтрэн автомашины зогсоолын зөвшөөрлөө худалдан авах боломжтой. Зөвшөөрлийн хүргэлтийн үйлчилгээг "Монгол шуудан" ХК хариуцах бөгөөд гэртээ хүргүүлэх болон өөрт ойр байрлах шуудангийн салбараас тасалбараа очиж авч болно.
Автомашины зогсоолын зөвшөөрлийн үнэ 21,000 төгрөг байх бөгөөд дараах төрлүүдтэй.
- "М" улаан – Хүй долоон худаг
- "М" хөх – Хүй долоон худаг, нийтийн
- "Г" ногоон – Төв цэнгэлдэх хүрээлэн, хүй долоон худаг, нийтийн гэсэн төрлөөр худалдан борлуулах аж.
Анхаарах зүйлс:
- Тасалбар болон зөвшөөрөл авахаасаа өмнө enaadam.mn сайтад хандаж бүртгэл үүсгэх шаардлагатай. Ингэхдээ утасны дугаар, хувийн мэдээлэл, хүргэлтийн хаягаа оруулна.
- Авто зогсоолд байрлах зөвшөөрлийг нэг хүнд тав хүртэлх тоогоор олгоно.
- Төлбөрийг нэг цагийн хугацаанд төлнө. Ингэснээр банк болон төлбөрийн системд ачаалал нэмэхгүй.
- Зөвшөөрлийг долдугаар сарын 10-нд багтаан “Монгол шуудан” ХК нь иргэдийн бүртгэлтэй хаягаар болон шуудангийн салбаруудаар хүргэж үйлчилнэ. Хүргэлтийн төлбөр нэмэгдэнэ.
- Төлбөр төлөхдөө Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг ашиглах боломжтой.
- Таны захиалга баталгаажихгүй байх нь хэд хэдэн шалтгаантай.
- Таны төлбөр амжилттай болоогүй буюу банкны гүйлгээ, интернэтийн тасалдал зэргээс шалтгаалан төлбөрийн гүйцэтгэл дээр саатал үүсэх.
- Захиалга баталгаажуулах хугацаа өнгөрсөн.
- Төлбөр төлөх утгыг буруу оруулсан /дансаар төлсөн тохиолдолд/.
- Төлбөрөө дутуу төлсөн тохиолдолд баталгаажихгүйг анхаарна уу. Амжилттай төлөгдлөө гэсэн төлөвийг заавал шалгах шаардлагатай.