Гандантэгчэнлин хийдэд шавилан сууж байгаа бага насны хүүхдүүд хохирсон, холбогдсон гэх хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж мэдээллээ.
Тэрбээр "14 хүрээгүй хүүхдийг бага насны хүүхэд гэж ойлгодог. Хүүхдийн эрх, аюулгүй байдал, нэр хүнд, мөрдөн байцаах ажиллагааны нууцлал зэргийг харгалзан хүүхдийн эрхийг хүндэтгэхийг хэрэгтэй. Хүүхдээс мэдүүлэг авах гэж дуудахдаа хүртэл хууль ёсны төлөөлөгчөөр нь дамжуулдаг зохицуулалттай.
Хохирогч, холбогдогч хүүхдүүдийг камерын өмнө суулгаад асуугаад, шалгаагаад байх нь зохисгүй. Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй асуудалд ёс зүйтэй хандах хэрэгтэйг анхаараарай. Цагдаагийн байгууллагаас түргэн шуурхай шалгаж, шийдвэрлэнэ" гэлээ.
Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг энэ сарын 23-наас Мөрдөн байцаах албаны хүүхдийн эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хариуцан ажиллаж байгаа аж. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.4-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Мөрдөгчийн ажлын хэсэг гарсан байна.Хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.