Замын цагдаа зогс гэсэн ч түүний үгийг дагаагүй 17 настай хүүг цагдаа буудсан хэрэг Парист гарлаа.
Үүний улмаас Францын нийслэлд нэг шөнийн дотор эсэргүүцлийн жагсаал газар авав. Олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгт тухайн хэрэг үйлдсэн цагдаа нэг машины жолооч руу буу тулгаж байгаа нь харагджээ. Удалгүй буун дуу гарч, машин зогссон байна. Хохирогч Наел М нь цээжиндээ шарх авсны улмаас нас барсан байна.
Түүнийг буудсан хэрэгт буруутгагдаж буй офицерыг хүн амины хэргээр саатуулжээ. Өсвөр насны хүү амиа алдсан Парисын баруун талд орших Нантерре орчимд хэд хэдэн эсэргүүцлийн жагсаал болж байна. Эмх замбараагүй байдлын улмаас 24 орчим хүнийг хэдийн баривчилсан аж. Наэл М нь энэ жил Францад замын хөдөлгөөний улмаас цагдаа буудаж амиа алдсан хоёр дахь хүн болж байна. Өнгөрсөн онд ийм байдлаар 13 хүн нас барсан байдаг.
SOURCE: BBC