Редакцын бус
УИХ-ын гишүүн С.Одонтуяа АЭХ-ны Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгөх албан хүсэлтийг хүргүүлсэн талаараа өнөөдөр олон нийтэд мэдэгдлээ.
Тэрээр Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон намынхаа эмэгтэйчүүдтэй хамтран эмэгтэйчүүдийг чадавхжуулах, шийдвэр гаргалтад оролцоог нь нэмэгдүүлэх олон ажлыг хэрэгжүүлж ажилласан байна. Ийнхүү яагаад ажлаа өгөх болсон вэ гэх шалтгаанаа “УИХ-ын болон орон нутгийн сонгуульд Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбоог шинэ залуу улс төрчид манлайлан удирдаж, үйл ажиллагаагаа орчин цагийн аяст нийцүүлэн авч явах нь цаг үеийн шаардлага гэж үзэж залгамж залуу үеэ дэмжих зорилгоор АЭХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульт ажлаа хүлээлгэн өгөхөөр боллоо” гэж тайлбарласан байна.
Үнэхээр л залуу үедээ боломж олгох хүсэлтэйгээр ажлаа хүлээлгэн өгч байгаа бол түүний ажлыг зөв шударга хүн цаашид залж яваасай.