Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Олон нийтийн сүлжээнд “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын малчдыг машинаараа хөөж, дайрч унагаж байгаа бичлэг тархаж, олны эгдүүцлийг хүргэсэн.
Тэгвэл Л.Чинбаттай холбогдох асуудлаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасаг хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Ажиллагааны хүрээнд Л.Чинбатад 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдөр “Эрүүгийн хууль”-ийн гурван зүйлээр хэрэг нээж, прокурорт шилжүүлжээ.
Одоогоор прокурорын газраас хэргийг хянан шалгаад, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулахад баримт нотолгоо дутуу гэх үндэслэлээр нэмэлт бүртгэлийн тодорхой ажиллагааг хийлгүүлэхээр мөрдөгчид буцаасан байна.