"Синдерелла" эмнэлгээр үйлчлүүлээд хараагүй болсон иргэний өмгөөлөгч нар мэдээлэл өглөө.
Хууль зүйн үйлчилгээний өмгөөлөгч Н.Алтанзул:
“2022 оны 12 сарын 25-нд манай үйлчлүүлэгч "Синдерелла" эмнэлэгт очиж филлер тарилга тариулсан. Тухайн өдөр үйлчлүүлэгчийн маань нүд нь бүрэлзэж, хүчтэй огьж эхэлсэн. Эмнэлгийн зүгээс яаралтай арга хэмжээ авсан гэсэн ч улсын гуравдугаар эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдаг. Тус гуравдугаар эмнэлгийн эмнэл зүйн үйлчилгээний хариугаар баруун нүдний хараа бүрэн сохорсон буюу харааны алдагдалтай. Явцдаа зүүн нүдэндээ нөлөөлнө гэх хариу гарсан.
Бид энэ асуудлаар холбогдох хууль тогтоомж, олон улсын стандартыг судлахад 10 буюу түүнээс дээш жил ажилласан гоо сайхны эмнэлэг хажуудаа яаралтай тусламж үзүүлэх эмчийн баг ажиллуулах ёстой байдаг. Гэтэл Монголд гоо сайхны эмнэлгүүд филлер тарилга эмчилгээг хийхдээ ямар нэгэн стандарт, үүсэн бий болох эрсдлийн удирдамжгүй байлаа. Манай үйлчлүүлэгчийн хараа дахин сэргэх боломжгүй буюу гуравдугаар зэргийн сохролт гэсэн оноштой. Эцсийн дүндээ хоёр нүдний хараа бүрэн сохрох эрсдэлтэй.
Үйлчлүүлэгч маань ганц бие ээж, хөгжлийн бэрхшээлтэй охин, 70 настай ээжтэйгээ амьдардаг. Өрхийн хэрэгцээгээ авч явдаг байсан ч цаашид эдийн засгийн хүндрэлтэй байдал үүсэж байна” гэсэн юм.
Түүний өөр нэгэн өмгөөлөгч Н.Минжмаа “Синдерелла эмнэлгийн зүгээс үйлчлэгчийг маань доромжилсон. Манай үйлчлүүлэгч гадагшаа явах зорилготой маш их ажиллаж, ядарсны улмаас нүдний доор нь хөхрөлт үүсэн, тус эмнэлэгт очсон. Эмнэлгийн зүгээс филлер тарилга үйлчилгээг санал болгосон. Хэргийн дараа үйлчлүүлэгчийг маань Синдерелла эмнэлгээс 500 сая төгрөг авчхаад дахин мөнгө авах гэж сүрдүүлсэн мэтээр олон нийтийн сүлжээнд тавьсан.
Өнөөдрийн байдлаар тус эмнэлгээс 60 мянган ам.долларыг өгсөн. Энэ мөнгийг өгөхдөө хууль, шүүхийн байгууллагад ямар нэгэн гомдол санал өгч болохгүй гэх шаардлага тавьж өгсөн. Хохирогч эмэгтэй Герман, Непал улс руу эмчилгээ, оношилгоо хийлгэх үед өөрөөс нь 110 мянга гаруй ам.долларыг зарцуулсан байна.
Манай үйлчлүүлэгч Синдерелла клиник эмнэлгийн баталгаат үйлчилгээнд найдаж үйлчлүүлж байхад ганцхан эмчийн буруутай үйл ажиллагаа хэмээн хариуцлагаас бултах гээд байна. Филлер тарилгыг нүүрний тарьж болохгүй хэсгүүд гэж байдаг. Гэтэл хохирогчийн духны дээхэн талд тарьсан. Хохирогч эмэгтэй хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдсан, үнэмлэхүй сохролт гэх оноштой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж өөрөө хөдөлмөрийн чадвараа алдчихсан. Одоо зүүн нүднээс нь ногоон нуух гоожоод эхэлсэн. Цаашид тархинд нөлөөлөх эрсдэл үүссэн. Сүүлд БНСУ-д эмчлүүлэхээр Синдерелла клиник эмнэлэгт хандан бүх эмчилгээ, оношилгооны баримтаа үзүүлэн 115 сая төгрөг шаардлагатай байна хэмээн албан ёсны и-мэйл хаяг руу илгээсэн юм. Гэтэл тус эмнэлгийн зүгээс ямар нэгэн хариу өгөөгүй” гэв.
"Синдерелла" эмнэлгээр үйлчлүүлээд хараагүй болсон иргэний өмгөөлөгч нар мэдээлэл өглөө.
Хууль зүйн үйлчилгээний өмгөөлөгч н.Алтанзул “2022 оны 12 сарын 25-нд манай үйлчлүүлэгч "Синдерелла" эмнэлэгт очиж филлер тарилга тариулсан. Тухайн өдөр үйлчлүүлэгчийн маань нүд нь бүрэлзэж, хүчтэй огьж эхэлсэн. Эмнэлгийн зүгээс яаралтай арга хэмжээ авсан гэсэн ч улсын гуравдугаар эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдаг. Тус гуравдугаар эмнэлгийн эмнэл зүйн үйлчилгээний хариугаар баруун нүдний хараа бүрэн сохорсон буюу харааны алдагдалтай. Явцдаа зүүн нүдэндээ нөлөөлнө гэх хариу гарсан.
Бид энэ асуудлаар холбогдох хууль тогтоомж, олон улсын стандартыг судлахад 10 буюу түүнээс дээш жил ажилласан гоо сайхны эмнэлэг хажуудаа яаралтай тусламж үзүүлэх эмчийн баг ажиллуулах ёстой байдаг. Гэтэл Монголд гоо сайхны эмнэлгүүд филлер тарилга эмчилгээг хийхдээ ямар нэгэн стандарт, үүсэн бий болох эрсдлийн удирдамжгүй байлаа. Манай үйлчлүүлэгчийн хараа дахин сэргэх боломжгүй буюу гуравдугаар зэргийн сохролт гэсэн оноштой. Эцсийн дүндээ хоёр нүдний хараа бүрэн сохрох эрсдэлтэй.
Үйлчлүүлэгч маань ганц бие ээж, хөгжлийн бэрхшээлтэй охин, 70 настай ээжтэйгээ амьдардаг. Өрхийн хэрэгцээгээ авч явдаг байсан ч цаашид эдийн засгийн хүндрэлтэй байдал үүсэж байна” гэсэн юм. Түүний өөр нэгэн өмгөөлөгч Н.Минжмаа “Синдерелла эмнэлгийн зүгээс үйлчлэгчийг маань доромжилсон. Манай үйлчлүүлэгч гадагшаа явах зорилготой маш их ажиллаж, ядарсны улмаас нүдний доор нь хөхрөлт үүсэн, тус эмнэлэгт очсон. Эмнэлгийн зүгээс филлер тарилга үйлчилгээг санал болгосон. Хэргийн дараа үйлчлүүлэгчийг маань Синдерелла эмнэлгээс 500 сая төгрөг авчхаад дахин мөнгө авах гэж сүрдүүлсэн мэтээр олон нийтийн сүлжээнд тавьсан.