Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн болон бусад онцлог асуудлаар зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр боллоо.
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх "БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Тайландын Хаант Улсын эрхэмсэг Гүнж Др. Проф. Чулабхорн Кром Пра Шрисавангавадана 2023 оны зургаадугаар сарын 20-28-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийж байгаа. Энэхүү айлчлал нь 2024 онд тохиох Монгол, Тайландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг угтан хийж буй өндөр хэмжээний арга хэмжээ тул БОАЖЯ, ГХЯ болон холбогдох байгууллагууд хамтран ач холбогдол өгч зохион байгуулж байна. Тайландын талтай аялал жуулчлалын хамтарсан өдөрлөг, соёлын арга хэмжээ, өндөр хэмжээний айлчлалыг харилцан зохион байгуулахаар тохирсон.
Цаашид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн болон “Үдийн цай хөтөлбөр” зэрэг хөтөлбөр арга хэмжээнд хамтарч ажиллахаар болсон юм.
Тайландын Хаант Улсын эрхэмсэг Гүнж Др. Проф. Чулабхорнын Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал нь хоёр орны байгаль орчин, аялал жуулчлал, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой" гэв.