ОХУ-ын эрх баригчдын эсрэг Вагнер бүлэглэлийн маргаан ширүүсэж, улс даяар мөргөлдөөн үүссэн хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тодруулбал, Вагнер бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин тус улсын батлан хөмгаалахын сайд Сергей Шойгуг Вагнер бүлэглэлийн цэргүүдийг үхэлд хүргэсэн гэж буруутгаад байгаа юм. Тэрбээр ОХУ-ын армийн төв байранд нэвтэрч орсноо өнөө өглөө зарлаж, түүний цэргүүд хотын хэд хэдэн цэргийн хуараныг хяналтдаа авсныг зарласан.
Москва хотын амбан захирагч террористуудын эсрэг яаралтай арга хэмжээ авч эхэлснээ мэдэгдсэн ба аюулгүй байдлын хамгаалалтаа бэхжүүлсэн гэв. Е.Пригожин болон түүний цэргүүд Москва дахь Оросын цэргийн өндөр албан тушаалтнуудыг буулгахаар ирсэн гэж мэдэгдээд байна. В.Путин нөхцөл байдлыг сайтар ажиглаж байгаа ба яаралтай бүх арга хэмжээг авч байна гэж албаны хүмүүс нь хэлсэн. ОХУ-ын ерөнхийлөгч тун удахгүй мэдэгдэл хийх талаар зарим эх сурвалжууд мэдээллээ.
Эх сурвалж: Al jazeera