Засгийн газраас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Ажлын хэсгээс дараах санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна.
Үүнд:
- Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарч байгаа даатгуулагчийн нөхцөлийг хэвээр үлдээхээр, хөдөлмөрийн хортой болон халуун нөхцөлд газрын дор ажиллаж байгаа даатгуулагчийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэхгүй байхаар,
- 2018 оноос дараалсан 6 болон 7 жилийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос тэтгэвэр бодуулсан тэтгэвэр авагчийн тэтгэврийг хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан нэг удаа шинэчлэн тогтоохоор тусгалаа" гэв.
Мөн Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх зохицуулалт оруулж байгаагаар онцлог аж. Хуульд тэтгэврийн тусгай зохицуулалт байгаа. Үүнд хамт амьдарч байсан хоёр хүний нэг нь бурхан болсон тохиолдолд авч байсан тэтгэврийн 20 хувийг үлдсэнд нь өвлүүлж үлдээх зохицуулалт орж иржээ
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн ахлагч П.Анужин танилцуулга хийв.