БНСУ-д цаг агаар эрчимтэй халах төлөвтэй байгааг албаныхан мэдээллээ. Тодруулбал, БНСУ-ын цаг уурын газраас Сөүл болон зүүн Кёнги муж даяар хэт халалт ажилглагдах болно гэж сэрэмжлүүлсэн байна.
Температур хоёр хоногоос дээш хугацаанд 33 хэмээс дээш байх төлөвтэй байгаа тохиолдолд анхааруулга өгдөг аж. Ийнхүү Сөүл хотын захиргаа энэ оны анхны цаг уурын сэрэмжлүүлгийг өгсөн тул нөхцөл байдлыг хянах хороог ажиллуулна гэж мэдэгдэв. Тухайлбал, яаралтай тусламжийн хэрэгслийг бэлтгэж, ганцаараа амьдардаг өндөр настан, орон гэргүй хүмүүс гэх мэт эмзэг бүлгийн иргэдийг хамгаалахын тулд хяналт тавихаар болжээ.
Түүнчлэн халуунаас үүдэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагаас нэмж хэлсэн байна. Тавдугаар сарын 20-ноос пүрэв гараг хүртэл нийт 86 хүн халуунаас үүдэлтэй өвчнөөр өвчилж, тэдний нэг нь нас барсан. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийн 77 хүнтэй харьцуулсан ч энэ оны анхны нас баралт “харьцангуй” эрт буюу тавдугаар сарын 21-нд бүртгэгдсэн байна. Харин өнгөрсөн оны анхны халууны улмаас нас барсан тохиолдол долдугаар сарын 1-нд гарч байжээ.
SOURCE: STRAITS TIMES