Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ долоо хоногт АНУ-д төрийн айлчлал хийж буй. Энэтхэгт нэр хүнд сайтай Нарендра Моди Авторитаризм руу шилжиж байгаагаа харуулж буй нь барууны орнуудын санаа зовниход хүргэсэн. Тэрбээр эсэргүүцэгчдийг нухчин дарж, сэтгүүлчдийг онилсон үйлдлүүд ихээр хийж байгаа бөгөөд мусульманчуудыг ялгаварлан гадуурхдаг бодлогыг нэвтрүүлсэн гэж хүний эрхийн байгууллагууд шүүмжлэх болсон.
Гэсэн хэдий ч дэлхийн хамгийн том ардчилсан орон гэх тодотголтой Энэтхэг улс Байдены Ази дахь стратегийн гол тулгуур болж байна. Тус улс саяхан Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болсон. Байдены үзэж байгаагаар уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд технологийн дэвшил хүртэлх дэлхийн ямар ч томоохон сорилтыг Энэтхэгийн оролцоогүйгээр шийдвэрлэх боломжгүй аж. Мөн АНУ, БНХАУ-ын хооронд хурцадмал байдал даамжирч байгаа энэ үед Байдены түншүүд цөөрч байгаа юм.
Албаны хүмүүсийн үзэж байгаагаар энэ нь Модиг төрийн айлчлалд урих үндэслэл болсон бөгөөд Байденыг ерөнхийлөгч байхад хийгдэж буй гурав дахь өндөр түвшний айлчлал болж байна. Хоёр удирдагч хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ. Тодорхой яриа хэлэлцээний дараа үр дүн гарсан тохиолдолд ингэж хэвлэлийн хурал хийдэг ба энэ удаагийн айлчлалын үр дүн ч нааштай байна гэж хэвлэлүүд таамаглаж байна.
SOURCE; CNN