Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Гандантэгчилэн хийдэд гарсан хүчирхийллийн асуудалд нухацтай хандаж, мөрийг нь мөшгөөд, хууль хяналтын байгууллагуудаар мөрдөх ажиллагаа явуулж, таслан зогсоох ёстой гэж УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа хэллээ.
Мөн тэрбээр, “Үүнийг зөвхөн нэг тохиолдол гэж авч үзэж болохгүй. Энэ бол олон жил далд байсан хүчирхийлэл байх магадлалтай. Хүнлэг энэрэнгүй байхыг бидэнд заадаг, номлодог хүмүүс өөрсдөө хүүхдийн эрхийг зөрчиж байгаа нь жигшмээр байна” гэлээ.
Түүнчлэн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос "Мөрийг мөшгөе" үндэсний хөдөлгөөнийг санаачилж байна. Энэ хэргийн үнэн зөвийг тогтоох, цаашид ийм үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс тус хөдөлгөөнийг санаачилж буй юм.