Судалгаагаар БНСУ-ын эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь такси болон нийтийн ариун цэврийн өрөөнд орохдоо бэлгийн хүчирхийлэлд өртөх вий гэж санаа зовдог байна. Жендэрийн яамнаас гурван жил тутамд хийдэг 2022 оны бэлгийн хүчирхийллийн аюулгүй байдлын судалгаагаар бэлгийн шинжтэй гэмт хэрэг үйлдэхэд дижитал төхөөрөмжүүдийн хэрэглээ нэмэгдэж байгаа нь нөлөөлсөн гэх дүгнэлт гарчээ. Судалгаанд улсын хэмжээнд 19-64 насны 10020 хүн оролцуулжээ. Эдгээрийн 48.7 хувь нь эмэгтэй, 51.3 хувь нь эрэгтэй.
Судалгаанд хамрагдагсдын 51 хувь нь "Такси болон нийтийн ариун цэврийн өрөөнд үйлчлүүлэхдээ бэлгийн хүчирхийллийн хохирогч болох вий гэж санаа зовж байна" гэж хариулжээ. Тэдний 9.8 хувь нь цахим хэрэгслээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж хариулсан байна.
Энэ нь судалгаанд оролцогчдын мэдээлсэн бэлгийн гэмт хэргийн хамгийн түгээмэл төрөл юм. Цахим төхөөрөмжтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт зураг, линк илгээх, зохисгүй яриа өрнүүлэх, бие махбодийн харилцаа тогтоохыг хүсэх, хохирогчдын хувийн мэдээллийг сексийн агуулгатай нийтлэх, бусдад сексийн контент илгээх, хууль бус зураг, бичлэг шаардах зэрэг орно. Эмэгтэйчүүдээс илүү эрчүүд гар утасны мессежийн аппликейшнээр дамжуулан бэлгийн шинжтэй зураг эсвэл холбоос хүлээн авсан гэж хариулсан боловч бусад бүх тохиолдолд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн гэж мэдээлсэн үр дүн гарчээ.
SOURCE: KOREAHERALD