Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа нар ЭЕШ-д амжилт үзүүлсэн багш, сурагчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Улмаар математикийн хичээлээр 800 оноо авсан сурагчид болон бэлтгэсэн багш нарт уламжлал ёсоор мөнгөн урамшууллыг олгов. Мөн ЭЕШ-д 800 оноо авсан хоёр сурагчийн сургалтын төлбөрийн 50 хувийг орон нутаг хариуцан төлнө гэдгийг мэдэгдлээ.
Баруун-Урт сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн сурагч Э.Цэлмэг, Нэгдүгээр сургуулийн сурагч П.Мөнх-Учрал нар сонгосон сургуульдаа элсэн төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцахаар болжээ.