АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден таван жилийн турш шалгагдсаны эцэст татварын гэмт хэрэг хоёр удаа үйлдсэн, мөн мансууруулах бодис хэрэглэгч байхдаа хууль бусаар буу эзэмшсэн гэдгээ хүлээн зөвшөөрөх төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээллээ.
Тодруулбал, АНУ-ын Делавэр мужийн прокурор хэрэг хүлээлгэх тохиролцоонд хүрсэн тухай баримт бичгүүдийг гаргасан байна. Уг гэрээний нөхцөл нь түүнийг шоронд суулгахгүй байх магадлалтай аж. Бүгд найрамдахчууд үүнийг ихээхэн шүүмжилж байгаа юм. Тухайлбал, зарчмын хувьд ерөнхийлөгчийн хүү татварын хэрэг тус бүрт нэг жил, галт зэвсгийн хэргээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлэх учиртай гэж хууль зүйн яам мэдэгдэлдээ дурдсан байна.
Харин Хантер байден санал болгож буй хэлэлцээрийн хүрээнд эмийн эмчилгээ, хяналтыг зөвшөөрөх төлөвтэй байгаа аж. Түүний өмгөөлөгч “Хантер энэ бүхэнд хариуцлага хүлээх ёстойгоо мэдэж байгаа. Тэр одоо эмчилгээгээ хийлгэж, цааш энэ бүхнийг давтахгүй байх болно” гэжээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг буюу түүнд ногдуулах ялыг тухайн хэргийн шүүгч шийдэх юм. Хантер Байден шүүхэд хэзээ ирэх нь тодорхойгүй байна.
SOURCE: BBC