Нетфликсийн үзэлтийг тэргүүлж, БНСУ-ын кино зах зээлийг дэлхийн түвшинд хүргэсэн цуврал бол “Squid Game” буюу Наймаалжин тоглоом. Уг бүтээлд мөнгөний хэрэгцээ нэн шаардлагатай 456 хүн амь эрсдсэн хүүхдийн тоглоомууд тоглож, шагналын сангийн төлөө өрсөлдөж байгаа тухай өгүүлдэг. Цувралын нэгдүгээр анги цацагдсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авч дараагийн улирлын хүлээлт үүсгээд байсан юм.
Харин Нетфликс компани кино сонирхогчдод гэнэтийн бэлэг барьж, шинэ улирлын жүжигчдийн нэрсийг зарлалаа. Киноны гол дүр болох Сун Ги Хунд тоглосон жүжигчин И Жүн Жэ хоёрдугаар улиралд тоглохоос гадна нэгдүгээр улиралд дүр бүтээсэн И Бюн Хун, Ви Ха Жүн нар эргэн ирэх нь батлагдсан байна. Харин шинээр “Өв залгамжлагчид, Сарны хосууд” зэрэг ОАК-гоороо үзэгчдэд танигдсан жүжигчин Кан Ха Нэөл, “Unlocked” киноны Еим Си Ван, саяхан Нетфликст шуугиан тарьсан “The Glory” киноны Пак Сун Хун, БНСУ-ын реппер, жүжигчин Ян Дон Гын гэсэн бүрэлдэхүүн багтжээ. Шинэ улирал хэзээ цацагдах нь тодорхойгүй байгаа ч тус бүтээлийн найруулагч Хван Дон Хюк өнгөрсөн оны намар болсон хэвлэлийн бага хурлын үеэр 2024 онд цацагдана гэж хэлж байсан удаатай билээ.
SOURCE: NETFLIX