Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цагдаагийн байгууллагад өчигдөр /2023.06.19/ Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд “Манай аавыг үл таних хүмүүс дээрэмдсэн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж 59 настай, эрэгтэйг гудамжинд явж байхад нь 41 настай А бусадтай бүлэглэн гар утас болон гутлыг нь дээрэмдэж зугтсаныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иргэд Та бүхэн:
- Шөнө, оройн цагаар гэрэлтүүлэггүй, харанхуй гудамжаар ганцаараа зорчихгүй байх;
- Баталгаатай такси, унаагаар зорчих;
- Болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ