СУРТАЛЧИЛГАА
Монголын банк санхүүгийн салбарт 26 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй Ариг банк шинэ баг бүрэлдэхүүнтэй, шинэ бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж эхэлсэн нь харилцагчдын анхаарлыг татаад буй. Иймд тус банкны шинэ бүтэц зохион байгуулалт, онцлох бүтээгдэхүүн болон сүүлийн үеийн ололт амжилтууд зэргийн талаар Ариг банкны бизнес банкны газрын захирал Х.Анхсүрэнтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Таны банкны салбар дахь туршлага, ажлын гараанаас ярилцлагаа эхлүүлье?
-Өрөг.мн сайтын нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Миний хувьд банк санхүүгийн салбарт 19 дэх жилдээ ажиллаж байна. Анх 2005 онд дээд сургуулиа дүүргээд, ХХБ-наас ажлын гараагаа эхэлж байлаа. Миний бие ХХБ-нд 16 жил гаруй ажилласан бөгөөд банкир хүний карьерынхаа дийлэнх хувийг тус банкинд ажиллаж, туршлага хуримтлуулж өнгөрүүлсэн гэж хэлж болно. Банкны салбарт үйлчилгээний ажилтнаас ажлын гараагаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл энэ салбартаа ажиллангаа банкны бизнес, бүтээгдэхүүн үйлчилгээ, харилцаа, хамтын ажиллагаа, харилцагчийн үйлчилгээ, салбарын удирдлага зэрэг олон чиглэлд үнэтэй туршлагуудыг хуримтлуулж явна.
-Ариг банкны өнөөгийн үйл ажиллагааг товчоор дүгнэж хэлбэл та юуг онцолмоор байна вэ?
-Ариг банк нь үндсэндээ нэг жил хагасын өмнөөс эхлэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж ажиллаж байгаа. “Номин Холдинг” ХХК Ариг банкны 78.84 хувийг эзэмшдэг болсон онцлогтой. Өөрөөр хэлбэл, Ариг банкны шинэ цаг үеийн түүх жил хагасын өмнөөс эхэлсэн. Ийнхүү шинэчлэлт хийж, "Шинэ банк, шинэ баг" хэмээх томьёололтойгоор амжилттай ажиллаж байна.
Гэхдээ Ариг банк 26 жилийн туршлагатай дотоодын 100 хувь хөрөнгө оруулалттай банк. Хэдийгээр өмнөх хугацаанд жижиг, дунд хэмжээний банк байсан ч одоо бол шинэ цаг үетэйгээ нийцсэн зорилго стратегиар ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Одоогийн байдлаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг зах зээлд олноор гаргах, харилцагч нарт универсал банкны үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
-Банкны нийт актив хэд болсон бэ. Энэ өсөлт нь салбарын дундажтай харьцуулахад ямар байгаа бол?
-Банк сүүлийн жил гаруйн хугацаанд нэлээн эрчтэй ажилласан. Өнгөрсөн оноос хойш гэхэд 10 гаруй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн байгаа. Бид харилцагчдынхаа санхүүгийн өдөр тутмын хэрэгцээг амьдралынх нь хэв маягт нийцүүлэн хангах ёстой шүү дээ. Тэр утгаараа шинэ боломжийг эрж хайн, эцсийн хэрэглэгчийн хүлээлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг бий болгон, тасралтгүй хөгжүүлж ажилласаар байгаа.
2022 онд Ариг банкны нийт актив 266.4 тэрбум төгрөгт хүрч, 8.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ нь манай банкны хагас жилийн үр дүн. Харин өнөөдрийн байдлаар банкны нийт актив 270.9 тэрбум төгрөг орчим болж, татан төвлөрүүлсэн хөрөнгө 155 тэрбум төгрөг, зээлийн багц 128.4 тэрбум төгрөг, 12 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллаж байна.
Банкны хувьд өнгөрсөн он бол өсөлтийн болон тэлэлтийн жил байсан. Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахаас гадна харилцагчдын хувьд Ариг банканд итгэх итгэл нэмэгдсэн, санхүүгийн хувьд байр сууриа бэхжүүлсэн цаг хугацаа байлаа.
Мөн дээр дурьдсан ахархан хугацаанд банк аль хэдийнээ алдагдсан байсан боломжийг нөхөн сэргээж, одоо зах зээлээ тэлэхийг эрмэлзэн ажиллаж байгаа нь харилцагч, үйлчлүүлэгч, зээлдэгч нарын анхаарлыг татаж буй болов уу гэж бодож байна.
-Ариг банк 2023 он эхэлсээр ямар ямар ажлууд хийв. Онцлох сонин сайхнаас дурдаач?
-2023 онд манай банкны хадгаламжийн хүү өрсөлдөхүйц хэмжээнд өссөн гэдгийг хэлэх нь зүйтэй. Тэр утгаараа харилцагч өөрт тохирсон хадгаламжийн үйлчилгээг сонгохдоо давуу талуудыг харгалзан сонголтоо хийх боломжтой болгосон. Жишээлбэл энгийн хугацаатай хадгаламжийн хугацааг хүссэн хоногоороо сонгож болно. Зарлага гаргах эрхтэй хадгаламжийн үйлчилгээ ч бий. Түүнчлэн харилцагчийг хуримтлал үүсгэх дадал зуршилтай болоход туслах зорилгоор 16.5%-ийн өндөр хүүтэй хадгаламжийг нэвтрүүлсэн. Энэ мэтчилэн цоо шинэ болон уян хатан, давуу нөхцөлөөр шинэчлэгдсэн хадгаламжийн бүтээгдэхүүнүүдэд харилцагчдын сэтгэл ханамж өндөр байгаа гэдэгт итгэл төгс байна.
Мөн хадгаламж, зээлийг нэгтгэсэн “Орон сууцны борлуулалтыг дэмжих зээл” гэсэн багц үйлчилгээ бий. Энэ нь нэг талдаа барилгын компанийн борлуулалтыг дэмжих бол нөгөө талдаа орон сууц худалдан авч буй иргэдэд бага хүүтэй зээл олгох давуу талтай өвөрмөц шийдэлтэй үйлчилгээ юм.
-“Номин Холдинг” ХХК гол хувьцаа эзэмшигч болсноор Ариг банкинд зах зээлийн ямар давуу тал үүссэн гэж та харж байна вэ?
Маш олон боломжууд бидэнд нээлттэй болж ирсэн. Ариг банк цаашид худалдааны бэлтгэн нийлүүлэлтийг дэмжсэн дижитал банк байх зорилготойгоор ажиллаж байгаа. Уг зорилгын хүрээнд бизнес эрхлэгчид, импортлогчид, экспортлогчдод болон үйлдвэрлэгчдийн бизнесийг дэмжих бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож, бизнес эрхлэгчдээ бодит байдлаар дэмжиж, хамтран ажилладаг байхаар төлөвлөн ажиллаж байна. Тодруулбал ПОС-ын орлого барьцаалсан зээл, орон сууц болон бизнесийн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан шуурхай зээлийг хялбаршуулсан судалгаатай авах гэх зэрэг боломжийг олгож эхэлсэн. Бид энэ салбарын харилцагчдад чиглэсэн олон талын хамын ажиллагааны боломжийг бий болгохоор зорьж ажиллаж байна.
“Номин” сүлжээ дэлгүүрийн худалдан авагч нарт зориулж Omniway аппликэйшнээр “Buy now, Pay later” үйлчилгээг гаргасан бол “Номин Тав Трейд” ХХК-ийн бэлтгэн нийлүүлэгч нарт зориулсан барьцаагүй зээлийн үйлчилгээг нэвтрүүлсэн.
Нэмж дурдахад IT буюу мэдээллийн технологийн хувьд бид бодлогынхоо хүрээнд “Arig Online” цахим банкны аппликэйшн шинээр нэвтрүүлсэн. Дижитал зээлийн хувьд тус апплткэйшнээр дамжуулан цалингийн зээл, хадгаламж барьцаалсан зээл авах боломжтой болсон гэх мэт онцлох зүйлс арвин байна, цаашид маш олон шинэчлэлтүүд, үйл ажиллагаанууд хийгдэхээр хүлээгдэж байгаа.
БҮХ БАНКНЫ ХАРИЛЦАГЧ ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ 100,000,000 ТӨГРӨГИЙН СУПЕР ШАГНАЛТАЙ ХАДГАЛАМЖИЙН АЯН ЗАРЛАСАН
– Иргэдийн зүгээс банкнууд ямар урамшуулал, аян зарлаж байгаа нь анхаарал татдаг. Танай банкнаас ямар онцлогтой урамшуулалт аян зарлаад байгаа вэ?
– Хүн мөнгөө хадгалах дадал зуршилтай болсноор өрхийн санхүүд маш том эерэг өөрчлөлтийг авчирдаг. Энэ нь цаашлаад тухайн улс орны эдийн засагт нөлөөлдөг. Тийм ч учраас банкнууд санхүүгийн боловсрол олгох, хуримтлуулах дадлыг дэмжих зорилготой олон урамшуулал, аян зарладаг.
Ариг банк хадгалах дадлыг төлөвшүүлэх зорилготойгоор “Аригтай Хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяныг тавдугаар сараас эхлэн энэ оныг дуустал зарласан. Шагналын сан өндөртэй, хадгаламжийн бүтээгдэхүүнүүд өрсөлдөхүйц өндөр хүүтэй гэдгээрээ энэ аян харилцагчдад өгөх өгөөж ихтэй. Мөн энэ аяны цаад агуулга нь оролцогч-харилцагчдаа болон банкинд, өөрөөр хэлбэл хэн хэнийхээ хувьд адил өгөөжтэй л байх юм гэдгийг нэмж хэлэх нь зүйтэй.
– Нэмээд тодруулж болох уу, энэ аянд хэн хамрагдаж болох вэ, мөн шагналын сан хэд вэ?
– Бүх банкны харилцагч оролцох боломжтой. Өөрөөр хэлбэл Монголын аль нэг банкинд үйлчлүүлдэг л бол 100,000,000₮ урамшуулалтай аянд Ариг банканд хадгаламжийн данс нээлгээд л оролцох эрхтэй болно гэсэн үг. Манай лавлах төвөөс бусад банкны харилцагч яаж оролцох вэ гэсэн асуулт их ирж байгаа. Үүнд нэгдсэн хариулт өгөхөд Ариг банкны хадгаламжаас сонгоод, өөрт ойрхон Ариг банкны салбарт ердөө ганцхан удаа өөрийн биеэр ирэхэд л хангалттай. Бусад үйлчилгээг цахим банкны Arig Online апп-аар зайнаас хялбар, хурдан аваад байж болно.
Тэгэхээр хадгаламжаа 16.5% хүртэл өндөр хүүтэйгээр өсгөхийн зэрэгцээ 45 хоног тутамд 10 сая төгрөг, 1 сая, 500 мянган төгрөгийн эзэн болох боломж танд байна шүү гэж хэлье. Мэдээж 12-р сарын 30-нд супер шагналын буюу 100 сая төгрөгийн эзнээ бид ТВ-ээр шууд тодруулах юм.
– Ариг банк ТОП 100 ААН-ээр шалгарсан зэрэг амжилттай байгаа гэж сонссон. Банкны цаашдын богино ба урт хугацааны зорилгоо хэрхэн харж байгаа вэ?
– Тийм ээ баярлалаа. Ариг банк түүхэндээ анх удаа 2022 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан нь Ариг банкны санхүүгийн зах зээлд эзлэх байр суурь тэлж, итгэлтэй, найдвартай байдал нэмэгдэж байгаагийн тод илрэл болов уу. Энэ бол төр, хувийн хэвшлийн харилцан хамтын ажиллагааны бодит үнэлгээ мөн.
Бид Санхүү тайлагналын олон улсын стандарт (СТОУС) 9 “Санхүүгийн хэрэглүүр”-ийг амжилттай нэвтрүүлж, банкныхаа санхүүгийн байдал, жилийн санхүүгийн гүйцэтгэлийг олон улсад нэр хүнд бүхий “BDO LLC” аудитын компаниар баталгаажуулсан иж бүрэн тайлангаа танилцуулсан. Эл байдлаас манай банкны үнэн төрхийг хэн ч харж ойлгож болохоор байгаа.
Ариг банк нь зах зээл дэх байр сууриа улам тэлж, харилцагчдадаа хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, стандартыг илүү сайжруулж, салбар нэгжүүдийнхээ тоог олноор нэмж, ажиллах зэрэг олон том зорилтыг өмнөө тавьсан. Эхнээс нь дэс дараалалтайгаар хэрэгжүүлээд явж байна.
– Баярлалаа.