Поп дуучин Бэбэ Рекса тоглолт хийж байх үед үзэгчдийн дундаас түүн рүү гар утас шидэж, гэмтээсэн байна. Дуучин бүсгүйг эмнэлэгт хүргэгдсэн гэж Нью-Йоркийн цагдаагийн газраас мэдээлсэн юм.
Тодруулбал, Бэбэ Рексагийн биеийн байдал нь тогтвортой байгаа ба дүүргийн эмнэлэгт хүргэгдсэн гэж албаныхан хэлжээ. Энэ хэрэгт 27 настай Николас Малвагна гэх эрийг сэжиглэн баривчилж, танхайрсан хэргээр шалгаж байна. Харин дуучин бүсгүйн бие нь дээрдэж байгаа бололтой.
Тэрбээр өнөө өглөө инстаграм хуудаснаа хөхөрсөн нүдтэй, зовхи нь шархалсан хоёр селфи зургаа оруулж, "Би сайн байгаа" гэсэн тайлбар бичжээ. Бэбэ Рекса “Аиьдралын минь хамгийн гайхалтай шөнө” нэртэй тоглолтоо Нью-Йорк хотод хийж байхад ийм үйл явдал болсон байна. Түүн рүү гар утас шидэж байгаа бичлэг цахим сүлжэээд ихээр тархсан байгаа бөгөөд шүтэн бишрэгчид нь түүнд санаа зовниж буйгаа илэрхийлж эхэлсэн аж. Мөн нэг твиттер хэрэглэгч “Алдартнууд руу юм шиддэгээ болих хэрэгтэй. Тэд чинь бас хүн шүү дээ” гэж жиргэжээ.
USA TODAY