БНСУ-ын арми Монголд зохион байгуулагдаж буй “Хааны эрэлд 2023” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуульд цэргийн ажиллагааны нэгдсэн чадавхиа нэмэгдүүлэх зорилгоор оролцож байна гэж Зэвсэгт хүчний албанаас нь мэдээллээ. Даваа гарагт эхэлж, долдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжлэх “Хааны эрэлд” сургуулилтад БНСУ-ын армийн 35 албан хаагч нэгдээд байгаа бөгөөд АНУ, Энэтхэг, Катар зэрэг 35 орны 1100 гаруй албан хаагч оролцох юм байна.
Оролцогчид тэсэрч дэлбэрэх төхөөрөмжид хариу арга хэмжээ авах, хохирогчдыг эмчлэх, цувааг дагах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцох ур чадвараа энэ хамтарсан сургуулилтын үеэр дээшлүүлэх аж. "Цэргүүд хилийн чанад дахь энхийг сахиулах ажиллагааны үеэр тохиолдож болох хувилбаруудын дагуу олон үндэстний хүчинтэй хамт бэлтгэл сургуулилт хийх явцдаа энхийг сахиулах ажиллагаа явуулах нэгдсэн ажиллагааны чадавхийг бэхжүүлэхээр төлөвлөж байна" гэж БНСУ-ын армийн хэвлэлийн мэдээнд дурджээ. АНУ, Монгол уг хамтарсан сургуулилтыг 2003 онд эхлүүлж байсан ба БНСУ-ын арми анх 2006 онд нэгдэж, тухайн үед олон улсын энхийг сахиулах хөтөлбөр болон өргөжиж байжээ.
SOURCE: KOREA HERALD