ҮБХИС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн бакалаврын болон мэргэжлийн боловсролын элсэлт 06 дугаар сарын 19-нөөс 07 дугаар сарын 06-ны өдрүүдэд явагдана.
Бакалаврын хөтөлбөр:
Аюулгүй байдлын дээд сургуульд: – Байгаль, нийгмийн шинжлэх ухаанд суурилсан олон улсын харилцаа, авто инженерчлэл, авто замын инженерчлэл, электроникийн инженерчлэл, кибер аюулгүй байдал, менежмент, нийтийн удирдлага, эдийн засаг зэрэг бакалаврын хөтөлбөрүүдэд элсэлт авна.
Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн хөгжмийн политехник коллеж /цэрэг, батлан хамгаалахын чиглэлээр/:
Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагын офицерын албанд ажиллах хүсэл, эрмэлзэлтэй, бие хүний төлөвшил, бие бялдар, эрүүл мэндийн тусгай шаардлага хангасан иргэнийг захиалагч байгууллагын мэргэжил, хяналтын тооны дагуу элсүүлэн үнэ төлбөргүй суралцуулж, цэргийн ухааны бакалаврын зэрэг олгож, дэслэгч цолтой төгсгөнө.
Мэргэжлийн боловсролын хөтөлбөр:
а. Цэргийн хөгжмийн политехник коллеж /ЦХПК/ нь үлээвэр, цохивор найрал хөгжмийн хөгжимчин /мэргэжлийн боловсрол/-ий хөтөлбөрт Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр анги төгссөн хөгжмийн авьяастай сурагчдыг элсүүлэн, үлээвэр, цохивор найрал хөгжмийн сурагчаар үнэ төлбөргүй 2,5 жил суралцуулж “Мэргэжлийн боловсролын үнэмлэх”, үргэлжлүүлэн 1,5 жил суралцуулж “Техникийн боловсролын диплом” олгож, дэд ахлагч цолтой төгсгөнө.
б. Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв /БХМСҮТ/ нь цэргийн зэвсэглэл, техник, тусгай тоноглол, төхөөрөмжийн чиглэлээр мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт 25 хүртэлх насны иргэдийг элсүүлэн 1 жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцуулж, цэргийн мэргэжил эзэмшүүлэн Зэвсэгт хүчний ахлагчийн албанд шилжүүлнэ. Үүнд:
ЯЦБМ-ны механик жолооч; ЯЦБМ-ны наводчик оператор; Танкийн механик жолооч; Хуягт тээвэрлэгчийн механик жолооч; Артиллерийн бууны наводчик; Цахилгаан холбоо, компьютер сүлжээний техникч; Радиотелеграфчин; Зэвсгийн засварчин-нярав; Химичин зааварлагч; Инженерийн дугуйт машины механик жолооч; Автотехникийн цахилгаанчин; Радиолакацын станцын оператор-планшетчин; Автотехникийн засварчин-нярав; Хуягт танкийн техникийн цахилгаанчин-засварчин; Артиллерийн тагнуулчин-гал засварлагч.
Бүртгүүлэгчдэд тавих шаардлага
Цэргийн мэргэжлийн бакапаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй дараах элсэгчдэд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо шаардахгүй. Үүнд:
- Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг онцгойлох дүнтэй төгссөн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангид 1-ээс дээш жил үр бүтээлтэй ажиллаж буй төгсөгч мэргэжлийн дагуу дэвшин суралцах;
- Цэргийн хөгжмийн удирдаач хөтөлбөрт элсэх ур чадварын шаардлагыг хангасан, үлээвэр, цохивор, найрал хөгжмийн хөгжимчний мэргэжлийн дипломтой, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангид мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан 25 хүртэлх насны хөгжимчин ахлагч нар;
- Элсэн суралцах мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ээр 5-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн.
АБДС-д иргэний мэргэжлээр бүртгүүлэгчдийн элсэлтийг цахимаар болон орон нутагт тухайн аймгийн ЗДТГ-ын цэргийн штаб дээр, Улаанбаатар хотод ҮБХИС-ийн байрлалд өөрийн биеэр ирж бүртгүүлэхээр зохион байгуулна.
Бүртгүүлэгч сонгосон иргэний бакалаврын хөтөлбөрт хамаарах элсэлтийн шалгалтын хичээлээр 2021, 2022, 2023 онд ЭЕШ өгсөн аль нэг батламжаар элсэн суралцах эрх эдэлнэ.
Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэгч тухайн хөтөлбөрт орох элсэлтийн шалгалтын нэгдүгээр хичээлүүдээс 1, хоёрдугаар хичээлүүдээс 1 хичээлийн босго оноог хангасан байна.
Цэргийн мэргэжлийн бакалаврын хөтөлбөрт 17-22 насны иргэнийг /эрэгтэй/, Мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт ЭЕШ өгсөн 25 хүртэлх насны иргэдийг элсүүлнэ.
Цэргийн мэргэжлээр бакалаврын болон мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт элсэгч нь 165 см-ээс дээш өндөртэй, 60 кг-аас багагүй жинтэй, ямар нэг гаж зуршилгүй, сэтгэц эрүүл байх шаардлагыг хангасан байвал зохино.
Бакалаврын хөтөлбөрт элсэлтийн шаардлага хангасан ахлагч, Мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт элсэлтийн шаардлага хангасан цэргийн хугацаат болон гэрээт алба хаагчдыг ЗХЖШ-ын даргын цэргийн албанаас халсан тухай тушаал, анги, байгууллагын албан бичиг, гэмт хэрэгт холбогдож байгаагүйг нотлох цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэргийг үндэслэн элсүүлэн суралцуулна.
Ур чадварын шалгалтыг дүүжинд суниах, гэдэсний таталт, 1000 метр, 100 метрт гүйх дасгалаар авна.
Элсэлтийн дэлгэрэнгүй журмыг ҮБХИС-ийн http://mndu.gov.mn/bhis1/mn/elselt-2023/ болон http://mndu.gov.mn/ цахим хаягаар үзнэ үү.
Харилцах утас, мэйл хаяг:
– ҮБХИС-ийн Сургалтын хэлтэс: 11453164, 11451820, [email protected]
– ҮБХИС-ийн жижүүр: 11480908
– Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Улаанхуаран /www.mndu.gov.mn/