Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
АНУ-д болж буй Олон Улсын Балетчидын “USAIBC” тэмцээнд Монгол бүжигчин Ө.Мөнхжин амжилттай оролцож, сүүлийн шатанд үлдсэн 29 тамирчны нэгээр шалгарлаа.
Дөрвөн жил тутамд зохиогддог уг тэмцээнд 17 орны 119 бүжигчин оролцож байна. Тэмцээн энэ сарын 10-нд эхэлж 24-ийг хүртэл үргэлжилнэ.
Тэмцээний ялагчид 200 мянган долларын мөнгөн шагнал олгож, тэтгэлэг, байгууллагуудтай гэрээ хийх зэрэг боломж үүснэ. Гуравдугаар шат хүртэл тунаж үлдсэн бүжигчдэд 1500 долларын аяллын тэтгэмж олгож байгаа юм.