Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин Д.Буянтогтохын гэр бүлийн тэжээсэн бугын элийг 2022 оны арван нэгдүгээр сард Богдхан уулын Тайны аман дахь бэлчээрийн талбайд нутагшуулсан юм.
Малчин гэр бүл 2020 оны тавдугаар сард осгосон бугын элий тэжээн өсгөсөн бөгөөд тэрхүү амьтнаа Борхүү гэж нэрлэжээ. Бугын элий хүний хамааралгүйгээр байгальд амьдрах чадвартай болсон гэж үзсэн тул байгалийн цогцолборт газраас авчирсан 2-3 насны дөрвөн бугын хамт Богдхан ууланд нутагшуулан тавьжээ.
Уг ажлыг энэ оны зургаадугаар сарын 18-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, "Мөнгөн эгшиг" ХХК-тай хамтран, амжилттай зохион байгуулсан байна.