“ГҮНЖ” төв бичил бизнес эрхэлж байгаа охидыг хөгжүүлэх, түүнчлэн бизнес эрхлэхээр төлөвлөж буй охидод дэмжлэг үзүүлэх BusinessGirls санаачлагыг өнгөрсөн онд эхлүүлсэн. 2022 оны 9-р сараас 2023 оны 3-р сар хүртэл Канад сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр бичил бизнес эрхэлж буй өсвөр насны охидыг бизнесээ хөгжүүлэх талаар мэдлэгтэй болгох, бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах, цаашлаад бизнесээ өргөжүүлэх боломжийг бий болгох зорилготой “Business Girls” төсөл амжилттай хэрэгжсэн.
Харин энэ жил Азийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр бизнес эрхлэгч охидод зориулсан “BusinessGirls Haus” буюу бизнес инкубатор төв байгуулагдаж байна. Инкубатор төв нээгдсэнээр BusinessGirls санаачлага тогтвортой үргэлжлэх орон зай бий болж байгаагаас гадна илүү олон бизнес эрхлэгч охидыг эгнээндээ нэгтгэж, тэднийг хөгжүүлэх, цаашлаад олон охидод урам зориг өгч, нөлөөлөх боломжтой болж байгаа юм. BusinessGirls Haus дотор охидын хийсэн бараа бүтээгдэхүүнүүдийг худалдах дэлгүүр нээгдэж байна.
Дэлгүүрт охидын эрхэлж буй бизнесийн бүтээгдэхүүнүүд болох,
• гоёл чимэглэлийн зүйлс /үсний боолт, хавчаар, бугуйвч, ээмэг гэх мэт/
• гоо сайхны бүтээгдэхүүнүүд /уруул өнгөлөгч, хөмсөг сормуусны тэжээл гэх мэт/
• ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд /лаа, банны бөмбөлөг, саван, биеийн скраб гэх мэт/
• нарийн боов
• нэмхэл урлалын бүтээлүүд
• гар урлалын бүтээлүүд /цаасан урлал, эсгий урлал/ худалдаалагдана.
BusinessGirls Haus болон BusinessGirls Store -ийн албан ёсны нээлтийн ажиллагаа энэ сарын 19-нд 16 цагаас инкубатор төвийн байранд зохион байгуулагдах болно.
BusinessGirls Haus-ийн хаяг:
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 58-р байрны Ү4 тоот (Хуучнаар 1-р амаржих газрын зүүн талын барилга)
Дэлгэрэнгүй мэдээллийг:
“ГҮНЖ” төвийн 70105105, 96110110 утсаар болон Princess center, BusinessGirls фэйсбүүк хуудсуудаар холбогдож авах боломжтой.