Бямба гарагт BTS-ийн ахлагч RM шүтэн бишрэгчидтэйгээ уулзлаа. Тэрбээр саяхан анхны ажилдаа орсон нэгэн шүтэн бишрэгчийнхээ захидлыг уншсан бөгөөд тэдний хамтлагийг дунд сургуулиасаа хойш сонссон нэгэн байжээ.
"Би Шүгатай сурагч байхдаа анх танилцаж, хамтдаа дуучин болох бэлтгэлээ хийж эхэлсэн. Яг одоо 10 жилийн ойгоо ингэж тэмдэглэж байгаа нь үнэхээр итгэмээргүй санагдаж байна" гэж RM хэлээд "Дунд сургуулийн сурагчаас насанд хүрсэн хойноо хүртэл бидэнтэй хамт байсанд баярлалаа. Та нар биднийг дэмжиж байгаа болохоор би ч бас шаргуу ажиллаж, улам хичээх болно" гэжээ. Энэ арга хэмжээг Сөүлийн Иоидод өнгөрсөн бямба гаригт хамтлагийн 10 жилийн ойн баяр болох "2023 BTS Festa"-ын хүрээнд зохион байгуулсан ба "Оройн 5 цаг болж байна, Ким Намжүн та бүхэнтэй мэндчилж байна" нэртэй шууд ток шоуны үеэр ийн шүтэн бишрэгчидтэйгээ нэгэн өдрийг өнгөрөөжээ. Ким Намжүн гэдэг нь RM-ийн жинхэнэ нэр аж.
RM-ийн арга хэмжээ болсон голын эрэг дээрх цэцэрлэгт хүрээлэнгийн хаалттай хэсэг болох “Army Lounge”-ийн суудлыг 3000 орчим шүтэн бишрэгчид нь дүүргэжээ. BTS-ийн шүтэн бишрэгчдийг арми гэж нэрлэдэг билээ. Энэхүү арга хэмжээг мөн Weverse-ээр дамжуулан дэлхийн хэмжээнд нэгэн зэрэг шууд дамжуулсан байна.
SOURCE:KOREAHERALD