Исламын Улс бүлэгтэй холбоотой босогчид Угандагийн баруун хэсэгт байрлах дунд сургуульд халдлага үйлдэж, 40 орчим сурагч амиа алджээ. Тодруулбал, Баасан гарагийн орой Мпондвегийн Лхубириха дунд сургуульд таван зэвсэгт этгээд халдсан байна. Тэд оюутны дотуур байр луу нэвтэрч, гал тавьж, сурагчдыг хөнөөн, хүйтэн мэс хэрэглэсэн гэж албаныхан мэдэгджээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсаас хил давж ирсэн хэмээн ADF зэвсэгт бүлэглэлийн гишүүд буруутгагдаж, албаныхан тэднийг эрэн хайж байгаа гэв. Тус сургуульд 60 гаруй хүн суралцдаг бөгөөд ихэнх нь тэндээ амьдардаг аж. Угандагийн мэдээллийн сайдын хэлснээр 37 сурагч амиа алдсан нь батлагдсан ч насыг нь хэлээгүй байна. Тэдний 20 нь хүйтэн мэсийн улмаас, 17 нь шатсаны улмаас нас барсан байна.
Угандагийн армийн мэдээлснээр босогчид мөн нэг сургуулийн хамгаалагч болон орон нутгийн гурван иргэний аминд халдсан гэнэ.
Source: BBC