Японы парламент сүүлийн 100 гаруй жилд өөрчлөлт ороогүй байсан бэлгийн зөвшөөрлийн нас болох 13-ыг 16 болгож өөрчиллөө. Энэхүү шинэчилсэн найруулга нь бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэгтэй холбоотой хуулиудыг шинэчлэх ажлын нэг хэсэг байв. Бэлгийн гэмт хэргийн хохирогчдыг хамгаалж, халдлага үйлдэгчдэд хатуу шийтгэл ногдуулах зохицуулалт тус улсад удаашралтай байгаа гэж шинжээчид хэлдэг. Тухайлбал, Япон улс 2017 онд сүүлийн 110 жилд анх удаа бэлгийн гэмт хэргийн тухай эрүүгийн хуулиа шинэчилсэн байдаг. Түүнчлэн охид, эмэгтэйчүүдийн зөвшөөрөлгүйгээр нүцгэн зургуудийг нь цацах хэргүүдийг удаа дараа цагаатгасан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж, шинэчилсэн найруулгад хүргэсэн аж. Баасан гарагт гарсан өөрчлөлтүүд нь 16-аас доош насны хүнтэй бэлгийн харьцаанд орохыг хүчингийн хэрэг гэж үзэхээр болсон байна. Японы парламент мөн ЛГБТИК+ хүмүүсийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх шинэ хуулийг баталсан ч энэ хууль нь бэлгийн цөөнхийн тэгш эрхийг хангахгүй байна гэж идэвхтнүүд шүүмжилсэн юм.