Жүжигчин Жонни Депп, Эмбер Херд нарын салалт 2022 оны “халуун” сэдвүүдийн нэг байсан. Шүүхэд Жонни Депп ялалт байгуулж, жүжигчин бүсгүй нэр хүнд багагүй сэвтээд байсан цаг саяхан. Тэгвэл Эмбер Херд охины хамтаар Испанийн Мадридад амьдарч байгаа бөгөөд саяхан сэтгүүлчдийн дуранд өртжээ. Тэрбээр “Би бүхнийг ардаа орхихоор шийдсэн. Энэ чинь л амьдрал шүү дээ” гэсэн байна. Дэлхийн нийтийн хов живний бай болсноосоо хойш жүжигчин бүсгүй охины хамтаар Испанид амьдарч байгаа бөгөөд Испанид байх нь түүнд таалагдаж, амар амгалан байгаа гэдгээ хэлж байсан удаатай. Хэдий олны дунд нэр хүнд нь унаж, кино салбарт ажиллах эсэх нь эргэлзээтэй болж байсан ч Эмбер Херд шинэ киноны төсөл дээр ажиллаж байгааг ойрын эх сурвалжууд нь мэдээлсэн юм. Мөн тэрбээр Испаниар сайн ярьж, тэндээ амьдрах дуртай байгаагаа илэрхийлсэн ч түрээсийн байшинд амьдарч буй тул эргэн АНУ-д, тэр дундаа Холлиудад ирэх болно гэж зарим кино сонирхогчид таамаглаж байна.