УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл сонсож байна.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "2021-2022 онд 36.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 20 аймаг, хоёр сум, таван дүүрэгт улаан хоолой, ходоодны уян дуран, тархины цахилгаан бичлэг, чих, хамар, хоолой оношилгооны тоног төхөөрөмж, рентген аппарат, суурин эхо, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат зэрэг тоногт төхөөрөмжөөр бүрэн хангаж, эрүүл мэндийг дэмжих төвийг стандартад нийцүүлэн байгуулаад байна.
Эрт илрүүлэгт зориулж 2023 онд 76 байгууллагад 20 тэрбум 860 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус олгосон. Уг үзлэг, оношилгоонд зургаадугаар сарын 8-ны өдрийн байдлаар 31.1 хувь буюу 1,247,271 хүн хамрагдсанаас 45 хувь нь эрэгтэйчүүд, 55 хувь нь эрэгтэйчүүд байна.
45-60 насны хүн амын 11.8 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байна. Зонхилон тохиолдох сэтгэцийн үндсэн дөрвөн эмгэгээс архаг ядаргаа 3.5 хувь, сэтгэл түгшилт 7.6 хувь, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа 6.9 хувь, сэтгэл гутрал 1.7 хувь тус тус тохиолдсон байна" гэв.