Skip to content
Нийтэлсэн:
Админ 2023.06.16 14:14
Ирэх сарын 1-нээс буюу долоодугаар сараас эхлэн хүүхдийн мөнгийг бүх хүүхэд авах эрхтэй болж байна. Ингэхдээ хүүхдийн мөнгөнөөс хасагдсан эцэг эхчүүдийг хүсэлт гаргах шаардлагатай гэсэн шийдвэр олон нийтийг бухимдуулж байсан билээ. Тэгвэл Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд Х.Булгантуяа төсвийн тодотголын талаар мэдээлэл өгөх үеэрээ "Өмнө танилцуулж байсанчлан иргэдийн амьжиргааг дэмжих, нэн шаардлагатай төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэх, долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгийг үлдсэн 9%-д нөхөн олгох, халамжийн тэтгэмж, байнгын асаргаатай иргэд, хүүхдүүдийн тэтгэмжийг 2-3 дахин нэмэгдүүлж байна. Ирэх долоо хоногийн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох журмуудыг батлуулна. Журам батлагдсаны дараа хүүхдийн мөнгийг хэрхэн нөхөн олгох, тэтгэвэр, цалинтай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх болно.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулж, батлууллаа. Хүүхдийн байгууллагыг хүүхдийн хамгаалал, хөгжил рүү чиглэсэн болгохоор шийдвэрлэлээ. Аймаг, орон нутгийн байгууллагуудын автомашиныг хэмнэлтийн горимд шилжүүлсэн байснаас хүүхдийн байгууллагынхыг уян хатан болголоо. Засгийн газраас хүүхэд хамгааллын хуулийг өргөн барина. Одоо хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Харин хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-ийн хүсэлтийг авах юм. Гэхдээ хүүхдийн мөнгөө хүүхдийн төлөө санд хандивлах иргэд хүүхэд бүр дээрээ хүсэлтээ гаргана.
Хүүхдийн мөнгөний хүсэлтийг авахаар хур систем, ekhalamj, emongolia системийн холболтуудыг хийж байгаа, долдугаар сарын 1-нээс өмнө бэлэн болгоно" гэв.
Go to Top