Индонезийн аялал жуулчлалын төв болсон Бали арлын амбан захирагч жуулчдыг ууланд гарахыг хориглох гэж байгаа тухайгаа мэдэгдлээ. Тэрбээр “Балигийн уулс ариун дагшин. Үүнийг нь үл хүндлэхийг хэрхэвч зөвшөөрөхгүй” гэжээ. Ингэснээр ууланд гарах, авирах зэрэг уулны спорт, аялал жуулчлалыг зөвхөн гадаад гэлтгүй дотоодын иргэддээ ч хориглож байгаа гэнэ.
Тэрээр шинэ дүрмийг зөрчсөн хүмүүст ямар шийтгэл оногдуулах талаар дэлгэрэнгүй яриагүй ч эрх баригчид гадаадын бүлэг хүмүүсийг албадан гаргаж, Индонезид буцаж ирэхийг зургаан сарын турш хориглосон байна. Гадаад жуулчид Балигийн онгон дагшин байгалийг үл хүндэтгэсэн үйлдлүүд ихээр гаргадгийг орон нутгийн иргэд нь мөн хэвэлийнхэнд илэрхийлжээ. Энэхүү шинэ дүрэм нь Балигийн 22 ууланд хэрэгжих юм байна.