Уг өвчнийг хянаж устгах, оношилж тандан тусгаарлах замаар арга хэмжээ авч буйг Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалаг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Уг өвчинтэй тэмцэх гол үйл ажиллагаа нь вакцинжуулж халдваргүйжүүлэх явдал. Бүх малыг вакцинжуулах шаардлага байгаа ч одоо байгаа 20 сая тун хүрэлцэхгүй байна гэв. Тиймээс юуны түрүү төл малыг вакцинжуулалтад хамруулах талаар олон улсын мэргэжилтнүүдтэй зөвлөлджээ. Энд эрсдэл бүхий зүүн болон говийн бүсийн 9 аймгийн сумдын 19 сая малыг хамруулж байна.
Бог малын мялзан өвчин нь дэлхий дахинд мал, амьтны өвчнөөс хамгийн хор хөнөөлтэйд тооцогддог байна. Тийм учир дэлхий дахинд 2030 он гэхэд бог малын мялзан өвчнийг бүрэн устгах зорилтыг НҮБ-ын ХХААБ, Дэлхийн Мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавьж улс орнууд энэ өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж буйг Мал эмнэлэгийн ерөнхий газрын Тархвар зүй мэдээлэл, судалгаа, статистикийн газрын дарга С.Батхуяг мэдээллээ.
- Ази болон Африкийн орнуудад бог мал нь амьжиргааны эх үүсвэр болдог учраас мялзан өвчин нэг тархаж эхэлвэл 300 гаруй сая хүн хүнс, тэжээлээр хомсддог тооцоог гаргажээ.
Халдвар авсан мал эдгэрсэн ч дараа нь тээгч болон өвчнийг тараах боломжтой. Тийм учир дэлхий дахинд малын ноцтой өвчин мялзанг бүрэн устгах зорьж буйг мэдээллээ