Өнөөдөр-Олон улсын уул уурхайн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн өдөр юм.
Энэ жилийн хувьд “Уул уурхай дахь эрх тэгш байдлыг хангах нь хүн бүрийн хариуцлага” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол Улсын уул уурхайн салбарт ажиллаж буй нийт ажилчдын 20 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
“Жендэрийн оролцоо нь салбарын урт хугацааны тогтвортой байдлыг хангах хамгийн том хөрөнгө юм. Уул уурхайн нэмүү өртгийн сүлжээнд ажиллаж буй, ирээдүйд уул уурхайн салбарт хүчин зүтгэх гэж буй эмэгтэйчүүдийг алдаршуулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэдэг. Илүү тогтвортой, олон талт, хүртээмжтэй уул уурхайн салбарыг бий болгоход чиглэсэн ажил хэрэгч санаачилга гарган салбар болон хувь хүмүүсийг хамтдаа, хамтран ажиллахыг уриалсан компанит ажил өрнүүлдэг. Эмэгтэйчүүд бол иргэний нийгмийн хүчтэй хэсэг, тэр дундаа эрдэс баялгийн салбарын бүсгүйчүүд энэ цаг үеийн баялаг бүтээгчид” гэдгийг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар онцолжээ.