Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2023.06:15/ орон даяар 10:00 цагт түүх, англи хэлний хичээлийн шалгалтаар эхэлж байна.
Энэ жилийн ЭЕШ-ыг блокчейн системд суурилсан байдлаар авч, оноог нэгтгэх талаар Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Ганбат хэллээ.
Тэрбээр хэлэхдээ "Блокчейн систем нь хүний оролцоогүй, хэдэн зуун жил ч болсон дата нь устахгүй, гаднын нөлөөгөөр өөрчлөлт хийх боломжгүй гэх мэт давуу талтай.
Шалгалт өгөхөөр очихдоо Бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ./ Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг зэргээ марталгүй авч очно.
ЭЕШ-ийг зохион байгуулахаар хянан шалгагч, багш, цагдаа, эмч, үйлчлэгч гээд нийт 2460 орчим хүн ажиллаж байна" гэлээ.