Бүс нутагт энх тайвныг бэхжүүлэх Монгол Улсын санаачилгын “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын ээлжит бага хурал ГХЯ-нд эхэллээ.
Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх 8 дахь бага хурлыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж үг хэллээ. Тэрбээр “Улаанбаатарын яриа хэлэлцээ” 10 жил болж буйг онцлоод, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын талаар гадаад бодлогыг оновчтой болгох зорилготой олон улсын энэ бага хурлыг бид олон талын оролцоотой, нээлттэй хийж зохион байгуулахыг чармайн хичээдэг. Энэ удаа ч эдийн засаг, улс төр, нийгмийн өргөн хүрээнд олон улс орон, гадаад, дотоодын байгууллагуудын төлөөлөл оролцсон байдлаар хийж байна.
Учир нь бид Хойд Солонгосын хойгийн асуудлаас эхлээд хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, аюулгүй байдал, хүнс, хөдөө, аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, байгалийн гамшиг, ногоон эдийн засаг гээд олон хүрээний асуудлыг хэлэлцэх юм.
Олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал Зүүн Хойд Азид яриа хэлэлцээг үргэлжлүүлэн өрнүүлэх шаардлагатай байгааг харуулж байна гээд бага хурлын төлөөлөгч нарт нээлттэй хэлэлцүүлэг явуулж, санал бодлоо чөлөөтэй хуваалцахыг хүслээ.