БШУЯ, ШУТИС хамтран "Хэрэглээний шинжлэх ухаан ба инженерчлэл-2023" олон улсын хурлыг энэ сарын 16, 17-нд зохион байгуулна.
Тус хуралд гадаадын 10 орны 33, дотоодын 30 гаруй байгууллагын 150 илтгэгч оролцох юм. Мөн хурлын эмхэтгэл Springer Nature-ийн салбар Atlantis Press хэвлэлийн газар хэвлэгдэж Google Scholar, Dimensions, IET Inspec, CNKI зэрэг дэлхийн томоохон мэдээллийн санд бүртгэгдэж олон улсын индекстэй хурал болж байна.
Тус олон хурлыг зохион байгуулснаар эрдэмтэн, судлаачдын оюуны бүтээлийг олон нийтэд таниулах, туршлага солилцох, хамтарсан судалгааны бүтээл хийх, суурь шинжлэх ухааныг инженер, технологийн салбар хэрэглээнд оруулах, нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэж эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой.